Friday, January 12, 2007

би монголоороо гоёдог

Хєх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хєрсєн дээр унагатай Хамт тэмцэж хєлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн







Газар тэнгэрийн савслагад гайхуулж байж
Ганц яваа насаараа би
Монголоороо би гоёно оо
Би хєхєєтєй зуны цэцгийн алаг шvvдрээрээ хєлєєрєє гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр нь харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор нь хаяагаа гоёдог
Тиймээ би Монголоороо гоёдог оо
Айрганд нь ардын дуу исэхээр ньханаараа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан євгєдєєрєє хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын бэлэгээр гоёдог
Намрын дунд сарын 17-нд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зєв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа vйлсийг нас сvv тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас vvрэн
Алтан ширээтийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна эх орон минь
Буйрын чинээхэн уулс байвал сєхєрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ єргєєд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан унагыг нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо ирнэ ээ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй сахиус шиг явлаа гээд галын тэртээ дvрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд энэ хорвоог уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад тєрєх биш дээ
Би ямар vнэн худлын ард сvvлчийн цэгийг хатгах биш
Би ямар vйлтэй нартай хорвоод сvvдрийг нь гатлаж чадах биш
Гэхдээ би
Агтны морьтой Монголдоо
Амгайн чинээ ойрхон явах юмсан гэж боддог юмаа
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалхын зайтай vнэн явах юмсан гэж хичээдэг юмаа эх орон минь ээ
Би Монголоороо гоёдог
Монголоороо гоёдог оо.

Ш. Гvрбазар

1 comment:

Чимгээ said...

"Би Монголоороо гоедог" шүлгийг чиний блог руу орж уншлаа.Монголыг минь нүдэнд харагдтал уран сайхнаар дүрсэлсэн сайхан шрлэг байна.