Friday, January 12, 2007

би монголоороо гоёдог

Хєх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хєрсєн дээр унагатай Хамт тэмцэж хєлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн







Газар тэнгэрийн савслагад гайхуулж байж
Ганц яваа насаараа би
Монголоороо би гоёно оо
Би хєхєєтєй зуны цэцгийн алаг шvvдрээрээ хєлєєрєє гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр нь харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор нь хаяагаа гоёдог
Тиймээ би Монголоороо гоёдог оо
Айрганд нь ардын дуу исэхээр ньханаараа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан євгєдєєрєє хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын бэлэгээр гоёдог
Намрын дунд сарын 17-нд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зєв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа vйлсийг нас сvv тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас vvрэн
Алтан ширээтийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна эх орон минь
Буйрын чинээхэн уулс байвал сєхєрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ єргєєд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан унагыг нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо ирнэ ээ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй сахиус шиг явлаа гээд галын тэртээ дvрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд энэ хорвоог уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад тєрєх биш дээ
Би ямар vнэн худлын ард сvvлчийн цэгийг хатгах биш
Би ямар vйлтэй нартай хорвоод сvvдрийг нь гатлаж чадах биш
Гэхдээ би
Агтны морьтой Монголдоо
Амгайн чинээ ойрхон явах юмсан гэж боддог юмаа
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалхын зайтай vнэн явах юмсан гэж хичээдэг юмаа эх орон минь ээ
Би Монголоороо гоёдог
Монголоороо гоёдог оо.

Ш. Гvрбазар

Wednesday, December 27, 2006

No more champagne Шампан дарс ч дууслаа.
And the fireworks are through Галын наадам ч тарлаа
Here we are, me and you Чи бид бүгдээрээ байна.
Feeling lost and feeling blue Хоосон ч юм шиг хөх ч юм шиг
It’s the end of the party Үдэшлэг тарж байна
And the morning seems so grey Өглөө маш саарал харагдаж байна.
So unlike yesterday Өчигдрөөс лав өөр
Now’s the time for us to say... Одоо л бидний хэлэх цаг боллоо

Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
May we all have a vision now and then Бид одоо нэг л зорилготой болж байна.
Of a world where every neighbor is a friend Бүх хөршүүд нөхөрлөсөн ертөнцөд

Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
May we all have our hopes, our will to try Бид нэг л хүсэлтэй, бид нэг л зүйлийг оролдоно
If we don’t we might as well lay down and die Бид хэрвээ мөнх бусыг үзүүлчихгүй л бол
You and I Би бас чи

Sometimes I see Заримдаа би харахдаа
How the brave new world arrives Ямар зоригтой шинэ ертөнц ирдгийг
And I see how it thrives Бас ямар ихээр сэргэхийг
In the ashes of our lives Бидний амьдралын бүх хэрэггүй зүйлс
Oh yes, man is a fool Тиймээ, тэр тэнэг эр
And he thinks hell be okay Там ч бас жаргалтай гэж боддог
Dragging on, feet of clay Мансуурлын дунд намган дотроо л
Never knowing he’s astray Хог шаар гэдгээ хэзээ ч мэдэхгүй
Keeps on going anyway... Цаашаа бас үргэлжилсээр …

Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
May we all have a vision now and then Бид одоо нэг л зорилготой болж байна
Of a world where every neighbor is a friend Бүх хөршүүд нөхөрлөсөн ертөнцөд
Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
May we all have our hopes, our will to try Бид нэг л хүсэлтэй, бид нэг л зүйлийг оролдоно
If we don’t we might as well lay down and die Бид хэрвээ мөнх бусыг үзүүлчихгүй л бол
You and I Би бас чи

Seems to me now Надад ч бас харагдаж байна.
That the dreams we had before Бидний өмнөх хүсэл мөрөөдлүүд
Are all dead, nothing more Бүгд дуусаад ахиад байхгүй

Than confetti on the floor Цасан ширхэгүүд газар дээр хөглөрнө
Its the end of a decade Энэ аравны төгсгөл,
In another ten years time Шинэ аравны эхлэл
Who can say what well find Сайхан болно гэж хан хэлж чадах билээ
What lies waiting down the line Ямар худал хуурмаг хүлээж байх юм билээ
In the end of eighty-nine... 89 оны сүүлч …

Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
May we all have a vision now and then Бид одоо нэг л зорилготой болж байна
Of a world where every neighbor is a friend Бүх хөршүүд нөхөрлөсөн ертөнцөд
Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
Happy new year Шинэ жилийн мэнд хүргэе
May we all have our hopes, our will to try Бид нэг л хүсэлтэй, бид нэг л зүйлийг оролдоно
If we don’t we might as well lay down and die Бид хэрвээ мөнх бусыг үзүүлчихгүй л бол
You and I Би бас чи

transleted by O.Erdenebat

Орчуулсан О.Эрдэнэбат

2006

happy new year

Tuesday, December 19, 2006

Monday, December 18, 2006

2007

Миний блогийг сонихож байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе! Ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе

Thursday, December 14, 2006

халуун орны үдэш

монголыг минь яаж гүйцэхэв дээ

өнөөдөр блог нээж сурлаа

Их сонирхолтой хичээл байлаа